Хэдхэн сарын өмнө нээгдсэнээсээ хойш UB Foodies дээр маш удаан үргэлжилсэн сэдэв бол Улаанбаатар дахь Франц нарийн боовны кафе CODE Patisserie & Plus байсан. Хэдэн экспатуудын маань нар нь гарж байгаа юм шиг л баярлаж гүйгээд тэнгэрт тултал нь магтаж байгаа харагдсан. Тэдэнд мэдээж таалагдсан нь тод. Өнөөхийг нь уншсан дотоодын хэд маань арааны шүүсээ асгаруулан үйлчлүүлэхэд тэдний сэтгэлд нэг л хүрээгүй бололтой.

Аргагүй л дээ. Биднуус чинь Орос ах эгч нарын школоор өсч тэдний амттанг л хүлхэж томорсон юм чинь Барууны хэв маяг шинэхэн зүйл болно.

Ороё гэж бодсоор байгаад өнгөрсөн долоо хоногт орж "декаф кофе" авж уулаа. Элдэв нялуун амтанд дуртай бишийм болохоороо амттангуудыг нь энэ удаад өнжие. Декаф кофе нь миний уудгаас нэг л сул байлаа. Кофщний амт нэг л мэдрэгдсэнгүй. Кофе нь хэт удсан болотой санагдсанв Амтын хувьд ерөнхийдөө 3/5 аан үгүй 6/10.



@manduul

Интериорын хувьд ярих юмгүй ээ. Францад явж байхдаа нэг гудамжны мухарт байдаг кофе шопоор орсон минь шууд санаанд буусан. Өмнө зүүдэндээ нэг очиж байсийн :P. $200'000 зарцуулагдсан гээд байсан нь зүгээр ч нэг тоо биш байлаа.


@indradallas

Босоо модон сандалнууд, эсгий бүрээстэй дэндүү тухтай кресло, хөгшин Европ тавилга болон МОДОН ХААЛГА. Бие засах өрөөний хаалгыг нь хугалж аваад гэртээ тавичмаар байснаа нуухгүй ээ тэгмээр л байсийн угаасаа.

Дууны сонголтон дээр ч тэд анхаарал сайн тавьсан байна лээ. Supreme NTM, Edith Piaf гэх мэт нутгын дуунууд эгшиглэнэ.

Зээ тэгээд интериор бол маргаангуй 10/10. The bestest!

Аан, тийн! Бас нэг зүйл нь тэднийх Wi-Fi үгүй газар шүү! Амьд харилцаа, амьд орчинг үүгээрээ бүрдүүлж чадсан гэж бодож байна.

За тэгээд шинэлэг интериор дизайн, амтыг мэдрэе гэвэл эднийхийг зориход гэмгүй шүү!
0 comments
This review is written by Tuya Shagdar, posted on UB Foodies.


The longest surviving and personally my favorite coffee shop in UB. The menu is affordable, portions are decent, taste is appropriate, plenty of comfy armchairs and gossip magazines to browse through. What I really like about this place is that it exudes a sort of positive, sort of homey, slow-next door coffee shop vibe that really probably doesn't care much about profit and time.

Love the melancholic Brazilian bosss nova and jazz soundtrack on the background. The walls are adorned with random art pieces collected probably by the owner girl who I suspect travels a lot to most unusual destinations. Definitely a place for intellectual snobs to quietly snuggle in the corner and go through Marxist readings.

On the first floor they have small bakery shop sometimes selling homemade hot pockets and bread.
0 comments
Юу байцгаана бүгдээрээ!
Та нарыг амралтын өдрөө сайхан өнгөрүүлж байгаа гэдэг итгэлтэй байна.



Энэ удаад манай блогийн зүгээс нэг Playlist хүргэж байна. Энэхүү playlist-г хаа нэгтэй аль нэг кофе шопийн зб, менежер сонсоод өөрсдийн кофе шопдоо тавихаар болвол хэлээрэй хооё. Үүнийг сонсонгоо очиж кофе ууж үйлчлүүлнэ шүү!

За тэгээд сонсоод таалагдвал хэлээрэй, таалагдахгүй байвал бас хэлээрэй дээ. Ер нь кофе шоп-д ямар дуунууд явбал тохиромжтой байдаг вэ?

Боломжоороо сардаа нэг Playlist гаргаж байна аа.


0 comments
Юу байцгаана,

Шинэ нийтлэл оруулаагүй их удаж. Тиймээс нэг толгойн дотор бодогдоод л байдаг санаагаа хуваалцмаар санагдлаа.

Хэдхэн жилийн өмнө л кофег Nescafe эсвэл Хаан ууттай кофегоор л төсөөлдөг байсан Монголчууд өнөөдөр өдөр тутмынхаа зайлсшгүй нэг хэрэглээ болгожээ. Хотын төвөөр бол хэд хэдэн кофе шопууд дарааллан орших нь элбэг. Гэхдээ бүгд л адилхан ороод л кофегоо аваад намуухан хөгжмийн дөлгөөн аянд суун алжаалаа тайлах эсвэл уулзалт, гэрийн даалгавар, ажлаа амжуулахад зориулагдсан мэт.



Урин дулаан цаг ирж хүүхэд, хүмүүс гадуур холхиж зугаалах нь ихсэж байна. Нааш цаашаа зугаалж хаана л шинэ зүйл байна тийшээ тэмүүлдэг болж. Саяхан Хүннү молл нээгдлээ гэсэн чинь нэг хэсэгтээ л хот хөнгөн сийрэг болсон шд. Тэгэж санагдсан уу? Хүннү молл ороогүй бол хүн биш гэх нь холгүй байсан шд.

За за тэр яахав, шинэ содон сонирхолтой юм нээгдвэл хүмүүс шуурдгийг бид мэдэж авлаа. Тэгвэл надаа зүгээр нэг ийм санаа бай'дийн.

Кофе шоптой хамт яагаад дугуй түрээс, үйлчилгээний газар давхар ажиллуулж болохгүй гэж. Урагшаа 19, Зайсангийн зүг рүү дугуйн түрээсийн газрууд хэд хэд бий. Тэндээс өглөө эрт дугуй түрээслэхдээ давхар аяга кофе уучихмаар надад лав их санагддаг. Даанч байдаггүй. Эсвэл дугуйтай явж байгаад кофе уумаар санагдахад гаднаа дугуйн зогсоолтой кофе шопууд Улаанбаатарт хэд байгаа бол?

Кофе шоптой хамт яагаад дугуй түрээс, үйлчилгээний газар давхар ажиллуулж болохгүй гэж. 

5 сар гаргаад л дугуйн улирал эхэлчихдэг. Зарим нь одооноос ч дугуйгаа агуулахаасаа гаргаад ирчихсэн унаж байна лээ. Тийм болохоор хэрвээ надад кофе шоп ажиллуулчих төсөв нь байсан бол би энэ санааг л хэрэгжүүлэх байсан.



За яахав манайх шиг тачигнасан өвөлтэй оронд бол улирлын шинж чанартай санагдаж магадгүй. Гэхдээ өвөл ч гэсэн дугуй унадаг хүмүүс зөндөө байдаг юм байна лээ. Би ч гэсэн өвөл дугуй унах үедээ унадаг. Магадгүй хүйтэнд дугуйтай явж байгаад кофе шопд орж халуун кофе ууж дотроо халаах хооронд дугуйн бүрэн бүтэн байдлыг шалгаад өгчихдөг газар байвал би лав байнгийн үйлчлүүлэгч чинь болно гэдгээ амлаж байна.

Нэг иймэрхүү байна санааны хувьд. Магадгүй нэг нь уншаад энийг хэрэгжүүлчих байх тэгвэл надад хөнгөлөлттэй үйлчлэнэ шүү! Би ч сайн дэмжих болно.

Нээрээ ядаж гаднаа дугуйн зогсоолтой болчихвол ч...





0 comments
Кофе уух нь энэнд ч сайн тэрэнд ч сайн, эсвэл хэтрүүлбэл тэрэнд нь муу гээд л хаа нэгтээ харж л байсан байх. Шинжлэх ухаанаар батлагдсан баримтууд ч байдаг.

Зүгээр нэг уулзалтын үеэр сэргээхээс ч илүү ач тустай кофений талаар энд бичсэн зургаан шалтгааныг уншаад өдөр бүр кофе уумаар санагдана даа.



1. Кофе санах ойг чинь сайжруулдаг.

Судлаачдын үзэж буйгаар кафейн нь тархины хүлээн авах чадамжийг тодорхой хугацаанд сайжруулж, түр хугацаанд санах ойг өндөрсгөдөг гэнэ.

2. Кофе чамд сайхан мэдрэмж төрүүлнэ.

Кофе ууж байгаа хүмүүс яагаад байнга инээмсэглэсэн байдгийг анзаарж байсан уу? Тэгвэл Бразилийн эрдэмтэд кафейн сэтгэл санааг тайвшруулж, стрессийг устгадаг гэж байна лээ.

3. Кофе нь Альцгеймерын өвчингөөс урьдчилан сэргийлдэг.

Альцгеймер өвчтэй хүмүүсийн дунд судалгаа хийн үзэхэд өдөрт 5с дээш аяга кофе ууж байсан өвчтөнгүүдийн өвчин нь мэдэгдэхүйцээр сайжирсан гэсэн дүгнэлт гарж.

4. Хорт хавдарын эсрэг хүчтэй тэмцэгч байж магадгүй.

Journal of the National Cancer Institute-н мэдээлснээр хорт хавдар үүсгэх өвчнийг 20% бууруулжээ.

5. Кофе урт наслуулна.

Кофенд бидний оюун санаа, биед эерэг нөлөө үзүүлэх бүх төрлийн антиоксидант нөөж байдаг. Өдөр болгон нэг аяга кофе уудаг хүмүүсийн насжилт тодорхой хэмжээгээр уртасдаг гэнээ.

6. Кофе сэтгэл санааг чинь өөд нь татна. 

Элдэв юм бодож дэпрэссэнд орж байхийн оронд аяга кофе уугаад сэтгэл санаагаа өөд нь татвал ямарав? Харвардын Эрүүл мэндийн судлалын төвийнхөн кофетой найзлавал сэтгэлээр унаж дэпрэссдэх нь багасдаг гэдгийг нотлочихож.



За тэгээд надтай хамт өдөр болгон кофе уугаад л байвал эрүүл удаан наслаад л байх нь байна шдээ. :)


0 comments
Кофе толгойтнуудад өдрийг кофегүй өнгөрөөнө гэдэг төсөөлшгүй. Кофе уухгүй л бол ямар ч ажил амжуулах эрмэлзэлгүй шд. Тиймээс ч бизнес уулзалт эсвэл шинийг сэдэгч санаачлагч нар кофе шоп-д уулздаг нь энэ байх.

Тэгвэл өглөөний сэрүүлэгтэй хамт таныг дөнгөж чанасан хар кофе угтвал ямар вэ? Poppy компани кофе толгойтнуудад зориулж зөвхөн бутлаад гойжуулаад аягалахаас гадна хэр их кофений үр байгааг, мөн усны температур гэх мэт зүйлсийг хянах боломжтой смарт кофе машины консепт гаргачихаж.




Хараахан нийлүүлээгүй байгаа энэ бүтээгдэхүүнийг Poppy Home сайтнаас урьдчилан захиалах боломжтой.


Meet Poppy from Poppy Home on Vimeo.
0 comments
Амралтын өдрийн мэнд,

Их хотын залуус эргэлдэж байдаг газруудын нэг бол ялтачгүй кофе шоп. Тиймээс ч бид өнөөдөр үүдээ нээгээд удаагүй ч нилээн хэдэн салбартай болсон Tom N Toms кофе шопоор орж үйлчлүүлэхээр боллоо.


Tom N Toms нь анх 2001 онд Солонгос улсад анхныхаа салбарыг нээснээс хойш дэлхийн 12 оронд өөрсдийн салбарыг байгуулаад байгаа томоохон кофе шопуудын нэг. Улаанбаатар хотод Tom N Toms-н таван салбар байдаг бөгөөд өнөөдөр бид хоёр Орчлон сургуулийн эсрэг талд байдаг салбар луу нь орж үзэхээр шийдэв. 




Үүднээсээ эхлээд л өөдрөгөөр угтаж мэндлэх тэдний үйлчилгээ их сайн бас цэвэрхэн. Өөрөө өөртөө үйлчилдэг учраас Американогоо захиалаад цааш суухаар явлаа. Ер нь нээх хүн овоороод байдаггүй сэлүүхэн орчинг эндээс л мэдэрж боломоор. Тухлаг ширээ сандал, өндөр тааз, намуухан орчин. Мөн эднийд кофетой холбоотой зүйлс зарж байналээ, халуунаа алдадгүй аяганаас авхуулан сонирхолтой хэрэгтэй зүйл байна байна.




Нээх удаалгүй кофе маань бэлэн болчлоо. Өөрөө очиж авна. 

За хамгийн гол зүйл бол энэ. КОФЕний амт. Американогийн хувьд надад их амт султай санагдсан. Яг гоё кофений амтаа мэдэрж чадсангүй ээ. Гэхдээ сэтгэлээр унах болоогүй. Яагаад гэвэл эднийх юутай гээч? эднийх тусдаа тамхины өрөөтэй. Зарим хүмүүст кофе тамхи хоёрын зохицол диваажин мэт байдаг биз дээ. Энд л түүнийг мэдрэх боломж бий.


Зургийг Tom N Toms Facebook хуудаснаас

Бас нэг зүйл бол явж байгаа дуу хөгжим. Кофений амт чанар болон орчингоос гадна явж байгаа дуу нь үйлчлүүлэгчдийг их татдаг байх. Би лав дууны сонголт муутай газар байх дургүй. Заза буцаад сэдэврүүгээ ороё. 

Энд явж байгаа дуу гэвэл "Billboard Hot 100" гээд торрэнтээр татаад тавьчихдаг юм шиг санагдсан. Uptown Funk, Shake it Off, Sugar, FourFiveSeconds гэх мэт листийг тэргүүлж байгаа дуунууд эгшиглэнэ.

Эцэст нь үнэлэхэд:
- Орчин 10/10
- Амт 6/10
- Үнэ 9/10
- Бүтээгдэхүүний сонголт 10/10
- Дууны сонголт 7/10

Ерөнхийдөө 8/10 гэж өгмөөр байна. Recommended!

Та ч гэсэн өөрсдийн сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй. 


Хаяг:

0 comments
Instagram