Улаанбаатар хотоос гараад 100 гаран км яваад хүрэх газар бол Урьхан зоогийн газар. Хот хоорондын унаа, зам зуур яваа хүн болгоны ордог газар гэхэд хэлсдэхгүй биз. 



Энэ жилийн наадмаар хөлтэй хүн болгон л Хөвсгөл явчих шиг боллоо. Би яаж зүгээр суухав Хөвсгөл арай алсдаад байхаар нь Сэлэнгэ аймгийн Гүн нуур орсийн. 

Урьханг хүн болгон хоолны газар бас чинэрсэн давсгаа суллах газар гэдгээр нь мэддэг. Түүн дээр нэмэгдээд Кофе шоптой болчихож. Тэрийг санаачилсан хүнд баяр хүргэж, баярласнаа талархсанаа гүнээ илэрхийлэе. Кофе шоп руу ороод уламжлалаараа Американогоо авая л гэлээ. Амт бол боломжийн бодож байснаас илүү байсан. 

Амт бол боломжийн бодож байснаас илүү байсан.

Харин кофе авч явах аяга байсангүй мөстэй коланы аяганд хийгээд гадуур л салфеткагаар бүрж өгсөн нь таалагдаагүй гэхдээ тэр савалгаа боодол хэнд хамаа байхав дээ ер нь гол нь амт чанар шүүдээ над мэтийн кофенд дурлагсдад бол.

Кофегоо уунгаа тамхиа татаал ирэхэд хамаг бие органим сэргэж ирээд нүд сайн харж, хоёр чих соотойгоод уруул ам дэрвэгэнээд хотын зүг гишгэж өгсөндөө.

Ерөнхийдөө бол Урьханы кофений амт чанар их таалагдсан. Суугаад уухад ч давгүй орчин бүрдүүлж чадсан газар.

Мөн та хэд хойшоо Дарханы замаар хаа нэгтээ хүрэх гээд явж байгаа бол Урьхан дээрээс л кофенийхоо сэрлийг дарж аваарай. Цааш Дархан, Сүхбаатарт олдохгүй юм байна лээ шүү.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа. (Зураг авахаа мартсан тул нетээс гусан болно)