Кофе шопийн дотоод засал гэхээр надаа лав нэг тийм өндөр таазтай, том цонхтой, чөлөөтэй уужим сэлүүхэн мөртлөө цайвар зөөлхөн өнгөтэй л байх хэрэгтэй юм шиг нүдэнд буугаад байд'ийн.
Органик цэвэр модон оруулгатай бас дажгүй л дээ. Гэхдээ хэмжээнээсээ хэтэрсэн юм болгон л онцгүй байдаг биз дээ тэ. Манай кофе шопийн интериэрийг бодсон чинь нэг тиймэрхүү юм бодогдож байна уу, ганц хоёр газрын эс тооцвол. Хэт цулгуу, эсвэл хэт бөглөрүү, эсвэл хэт намхан ч юм уу. Мэдээж бүгд тийм биш л дээ, харин ч тохилог газрууд харин олон болсон.
Заза гэхдээ нэг кофе шоп нээх боломж гарвал нэг иймэрхүү л харагдахаар хийх байхдаа гэсэн хэдэн зургаа сонирхуулая. Энэ бол нээх том ч биш жижиг ч биш 80 ~ 130м.кв газрын дотоод засал юм байна лээ.
Post a Comment