Амралтын өдрийн мэнд,
Их хотын залуус эргэлдэж байдаг газруудын нэг бол ялтачгүй кофе шоп. Тиймээс ч бид өнөөдөр үүдээ нээгээд удаагүй ч нилээн хэдэн салбартай болсон Tom N Toms кофе шопоор орж үйлчлүүлэхээр боллоо.
Tom N Toms нь анх 2001 онд Солонгос улсад анхныхаа салбарыг нээснээс хойш дэлхийн 12 оронд өөрсдийн салбарыг байгуулаад байгаа томоохон кофе шопуудын нэг. Улаанбаатар хотод Tom N Toms-н таван салбар байдаг бөгөөд өнөөдөр бид хоёр Орчлон сургуулийн эсрэг талд байдаг салбар луу нь орж үзэхээр шийдэв.
Үүднээсээ эхлээд л өөдрөгөөр угтаж мэндлэх тэдний үйлчилгээ их сайн бас цэвэрхэн. Өөрөө өөртөө үйлчилдэг учраас Американогоо захиалаад цааш суухаар явлаа. Ер нь нээх хүн овоороод байдаггүй сэлүүхэн орчинг эндээс л мэдэрж боломоор. Тухлаг ширээ сандал, өндөр тааз, намуухан орчин. Мөн эднийд кофетой холбоотой зүйлс зарж байналээ, халуунаа алдадгүй аяганаас авхуулан сонирхолтой хэрэгтэй зүйл байна байна.
Нээх удаалгүй кофе маань бэлэн болчлоо. Өөрөө очиж авна.
За хамгийн гол зүйл бол энэ. КОФЕний амт. Американогийн хувьд надад их амт султай санагдсан. Яг гоё кофений амтаа мэдэрж чадсангүй ээ. Гэхдээ сэтгэлээр унах болоогүй. Яагаад гэвэл эднийх юутай гээч? эднийх тусдаа тамхины өрөөтэй. Зарим хүмүүст кофе тамхи хоёрын зохицол диваажин мэт байдаг биз дээ. Энд л түүнийг мэдрэх боломж бий.
Бас нэг зүйл бол явж байгаа дуу хөгжим. Кофений амт чанар болон орчингоос гадна явж байгаа дуу нь үйлчлүүлэгчдийг их татдаг байх. Би лав дууны сонголт муутай газар байх дургүй. Заза буцаад сэдэврүүгээ ороё.
Энд явж байгаа дуу гэвэл "Billboard Hot 100" гээд торрэнтээр татаад тавьчихдаг юм шиг санагдсан. Uptown Funk, Shake it Off, Sugar, FourFiveSeconds гэх мэт листийг тэргүүлж байгаа дуунууд эгшиглэнэ.
Эцэст нь үнэлэхэд:
- Орчин 10/10
- Амт 6/10
- Үнэ 9/10
- Бүтээгдэхүүний сонголт 10/10
- Дууны сонголт 7/10
Ерөнхийдөө 8/10 гэж өгмөөр байна. Recommended!
Та ч гэсэн өөрсдийн сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй.
Хаяг: